Авто машины үүсэл

10:59 , 2011-01-13 .. Бичигдсэн: Авто машины тухай .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
 moto_car_history_01Анхны автомашин бүтээгчийн эрхэм хүндэт нэр алдрыг Германы  Готлиб-Даймлер, Карл Бенц  (1844-1929) нар л  хүртжээ. Хоёулаа 1885 онд жинхэнэ өөрөө хөдлөх тэргийг зохион бүтээж патентыг нь зохих ёсоор авчээ.

Бенц нь  хийн хөдөлгүүртэй тэрэг (Германы 1886 оны 1-р сарын 28-ны өдрийн 37435 тоот патент),  Даймлер нь нэг мөртэй тэрэг (1885 оны 4-р сарын 3-ны өдрийн 34826 тоот патент), 1886 онд 4 дугуйтай тэрэг тус тус хийжээ.

Бенц  мөрөөдлөө хэрэгжүүлэхийн тулд хөдөлгүүр зохион бүтээж, бусадтай хамтран хийн хөдөлгүүрийн нэгэн жижиг үйлдвэр байгуулж, чөлөөт цагаараа 1885 онд анхныхаа автомашиныг  бүтээсэн юм.

moto_car_history_02

moto_car_history_03
Долоон жилийн туршид К.Бенц гурван дугуйтай моторт тэрэг хийж байлаа. Энэ тэрэгний  бүдүүвч энгийн бөгөөд жолоодлогын хувьд элдэв бэрхшээлгүй байв. Бенц маркийн гурван дугуйтай машины боловсронгуй байдлыг харуулахын тулд 1888 онд Бенцийн гэргий  Берт хоёр хүүгийнхээ хамт нөхрөөсөө нууцаар 180 км замд анхны холын зайн туршилт хийжээ. Бенцийн овжин шаламгай гэргий замдаа тосгоны нэгэн гуталчиныд тоормосоо шинээр нөхөж, нэгэн дархны туслалцаатайгаар дамжуулгын суларсан гинжийг богиносгож, цахилгааны утсыг резинээр тусгаарлан сүлбээр зүүгээр түлш өгөх гуурсыг сэтгэж цэвэрлэж явжээ. Тэд хүнсний мухлаг, эмийн сангаас бензин авч байлаа.

moto_car_history_04

moto_car_history_05

moto_car_history_06
Гурван дугуйтай машиныг одоо ч гэсэн хийж байна. Гэхдээ одоо хүмүүс сонирхож байгаагийн шалтгаан бол нэлээд оронд ийм машинаас татвар авдаггүйтэй холбоотой. Гурван дугуйтай машин тогтворжилт муу, донсолгоотой замаар явахдаа тааруу, мөн гурван мөртэйн дээр дөрвөн дугуйтай машинаас төдийлөн хялбар биш.

Даймлерийн анхны автомашин хоёр дугуйтай байсан нь мотортой дугуй хэлбэртэй болжээ.

moto_car_history_07
Даймлер болон түүний шавь нар цаашид дөрвөн дугуйтай,  бүхээгтэй, 4-6 суудалтай автомашин хийв. Харин Бенцийг дагалдагсад ХХ  зууны эх хүртэл гурван дугуйтай, төмөр утсан хэгээс бүхий дугуйтай, 2-3 суудалтай, хөнгөн төмөр хоолойгоор хийсэн аралтай, унадаг дугуйн залуур бүхий машин хийж байлаа.

Бенц болон Даймлерийн “морьгүй тэрэг”-ийг Герман оронд хэрэглэх хүн ховор байсан. Хотынхон хөдөлгүүрт бензиний уур дэлбэрч сүйд хийхээс айна. Германы сонингуудад бензинээр явдаг тэрэг бүх дэлхийд аюул  учруулахыг цагдаагийн газар зөвшөөрөх ёсгүй гэж бичиж байлаа. Даймлер тэргээ шөнөөр хотоос зайдуу турших болжээ. Даймлер хөдөлгүүрээ усан онгоцонд тавихдаа заль хэрэглэв. Усан онгоцныхоо хүрээг тойруулан эргээс сайн харагдахаар шаазан тусгаарлагч дундуур дамжуулах утас татжээ. Усны завь нь бензинээс аюул багатай цахилгаанаар явдаг гэж хотынхонд итгүүлжээ. Явах бүрдээ гал командыг бэлэн байдалд байлгахын тулд хаагуур явах, хаана зогсох тухайгаа цагдаагийн газарт мэдэгдэж байх үүргийг хотын захиргаанаас Бенцэд өгч байлаа. Эдгээр зохион бүтээгчид хожим нь патентаа Францад худалдсан юм. Үүний ачаар Франц  удаан хугацааны туршид автомашины үйлдвэрлэлээр тэргүүлэх гүрэн байв. Тэдний патентаар Францын үйлдвэрийн эзэд нь өөрсдийн марктайгаар зах зээлд гарч байв.

moto_car_history_08

moto_car_history_09
Даймлерийн хөдөлгүүр нь тээврийн хэрэгсэлд зориулсан хөдөлгүүр юм. Хийн хөдөлгүүртэй харьцуулахад уг хөдөлгүүрийн голын эргэлт 4-5 дахин ихсэж,  цилиндрын багтаамжийн  литрт ноогдох чадал 2 дахин нэмэгджээ. Мөн нэгж чадалд ноогдох жин нь бага байв.

Бенцийн анхны хөдөлгүүрийн голын эргэлт 400 эрг/мин-аас хэтрэхгүй байснаас дуу чимээ багатай, эдэлгээ сайтайд тооцогдож байлаа.  Бенцийн хөдөлгүүрийн хамгийн сонирхолтой нь орчин үеийн хөдөлгүүрийнх шиг цахилгаан асаалтын системтэй байсан явдал юм. Хөдөлгүүрийн чадал, автомашины хурдыг нэмэгдүүлэх нь хялбар бус байлаа. Хэрэв цилиндрын диаметрийг нэмэгдүүлбэл түүний хана болон тахир голт механизмын эд ангиудад үйлчлэх хүч нэмэгдэнэ. Поршенгийн явалтыг уртасгавал автомашинд цилиндрыг байрлуулахад бэрхшээлтэй болж, тахир голт механизмын эд ангиудын хэмжээ томорно. Энэ хоёрын аль алинд нь хөдөлгүүрийн жин нэмэгдэнэ. Үүнээс болж цилиндрын тоог олшруулах шаардлагатай болжээ. Даймлер анхныхаа хөдөлгүүрийг хоёр  цилиндртэй (V маягийн ) хийж байснаа 1891 онд дөрвөн цилиндртэй болгожээ.

moto_car_history_10
Автомашины олон зохион бүтээгчийн анхаарлыг 1895 онд Германы цахилгааны инженер Роберт Бошийн сэдсэн соронзон асаагуур татав. Соронзон туйлуудын хоорондох цахилгаан талбайд якорь хөдөлсөнөөс гүйдэл үүснэ. Гүйдлийн хүч хамгийн их үед якорьтай холбоотой татуурга цахилгаан хэлхээг тасална. Энэ тасалдал шаталтын хөндийд оч үүсгэж ажлын холимгийг дөл авалцуулах ноцоолтыг үүсгэнэ. Энэхүү систем нь тахир голын эргэлт 300 эрг/мин-аас хэтрээгүй байвал найдвартай ажиллаж байлаа. Ингэж алхам алхмаар автомашинд тусгайлан зориулсан хөдөлгүүр бий болов.

Эх үүсвэр: Мото.Мн

Сэтгэгдэл үлдээх

09:48 , 2013-02-14 .. Бичсэн: Зочин
үнэхээр гоё хэрэгтэй мэдээлэл байна баярлалаа


13:32 , 2011-12-11 .. Бичсэн: Зочин
үнэхээр хэрэгтэй мэдээлэл байна гоё шүү

{ Сүүлийн хуудас } { 8 -р хуудас Нийт хуудасны тоо: 8 } { Дараагийн хуудас }

Холбоосууд


Ангилалууд

Авто машины тухай
Тээврийн хэрэгслийн эд анги
RC төрлийн машинууд
мэдлэгт тань

Сүүлийн бичлэгүүд

J-800T шинэхэн автобус мэндэллээ.
Монгол улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээр
логистик ба эдийн засаг дахь далд ухаан
Логистик гэж юу вэ?
A340-600 онгоцыг хэрхэн бүтээдэг вэ?
Монгол хүний гараар бүтсэн RC Nissan Patrol
Дэлхийд тэргүүлэгч авто машины үйлдвэрүүд..
Авто машины үүсэл

Найзууд

piglet DESI Алмас :::LiL Princess::: gereltuya Blessing Tara arius Тархи өрөмдөгч director namukab Angaahai AmonRa xvv zula Zurai Зоригт ван arch_tseegii Pity nomikoz Чойрын Хүү Jagii Uukiinaa Цагаан хараацай everose Хүслийнжигүүр ulaankaa dao legion



:-)
 
xaax