логистик ба эдийн засаг дахь далд ухаан

Орчин цагийн шинжлэх ухааны хөгжлийн эх нь шугаман бус динамик үзэгдлүүдийг судлан байгаль ертөнц дэх бидний нүдэнд үл харагдах харилцан үйлчлэлийг шинжлэх ухаанч байдлаар тайлбарлан судлах болсон. Үүний нэг хэлбэр нь синергетик юм.

Байгаль дэлхий бол бурханаас бий болсон, олон зуун мянган жилийн хугацаанд шалгарлаар бий болсон хамгийн шилдэг тогтолцоо /систем/ юм. Энэхүү тогтолцоо бол тогтвортой /мэдээж хүн төрөлхтөн бид л хөндөж сүйтгэхгүй бол шүү дээ/ төлөв байдалд оршин тогтнож байгаа. Харин хүн төрөлхтөн бидний бий болгосон тогтолцоо /эдийн засаг, нийгэм/ нь хэврэг, бас болоогүй тийм ч оновчтой бус тогтолцоо. Хиймэл энэхүү тогтолцоонд 20-р зууны сүүлийн хагасаас синергетик судалгааг дэлхийн эрдэмтэд хийж ирсэн билээ. Үүний үр дүнд бидний ярьж заншсан глобалчлал, түгээлтийн суваг, логистикийн удирдлага гэх мэт бий болсон гэж үзэж болно.

Эдийн засгийн ухаанд синергетикийн чиглэлээр судалгаа хийсэн Paul Krugmann 2008 оны Нобелийн шагналыг “Trade and Geography-Economies of Scales differentiated products and Transport costs” сэдвээр авлаа.

Энэ нь глобалчлал дахь эдийн засгийн интеграчлал, бүтээгдэхүүн үйлдвэрлэл-нийтүүлэлтийн логистик тогтолцоог бий болгоход маш чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

Логистик систем

Логистик системийг динамик /системийн төлөв цаг хугацаанд өөрчлөгддөг/, өөрөө өөрөөсөө суралцсан /хоорондын холбоо шүтэлцээ дахин давтагдах үйл ажиллагаанаас сурч, өөрийн төлөв байдлыг сайжруулдаг/, өөрөө өөрийгөө зохион байгуулсан /системийг тогтвортой (stability), тухайн нөхцөлд зохицох чадвар (adaptability), тасралтгүй (consistence), жигд (homogenity), найдвартай, тэсвэртэй гэх мэтийн чанарын өндөр шатанд хүргэх сонирхлоор өөрийн дотоод зохион байгуулалтыг сайжруулах чадвартай/, өөрөө өөрийнхөө алдааг залруулж чаддаг/ өөрийн системийн сул элемент, холбоо  шүтэлцээг нөөцөөс болон гадаад орчноос нөхөж чаддаг/, нээлттэй /систем гадаад орчинтой харилцдаг/ эдийн засгийн тодорхой зорилготой систем гэж нэрлэж болно. Логистик систем нь эд материал, эрчим хүч, мэдээлэл санхүүгийн холбоогоор гадаад орчинтой харьцдаг.

Логистик ба синергетик

 Тэгэхээр системийн синергетик гэдэг маань системийн хэсгүүдийн хоорондын харилцан үйлчлэлээр үүсэх үр дүн, хэсэг тус бүрийн бие даасан үйл ажиллагааны үрдүнгүүдийн нийлбэрээс чанар болон тоон үзүүлэлтээр их  байх үзэгдэл юм.

Жишээ нь: Эдийн засгийн хязгаарлагдмал эх үүсвэртэй системд нийт системийн хувьд хэрэгжүүлэх үйл ажиллагааны үр дүн, тусгаарлагдсан хэсэг тус бүрийн биеэ даасан үйл ажиллагаануудын үр дүнгийн нийлбэрээс ямагт их байдаг.

Синергетик нь Амьд болон амьд бус системд хамтын ажиллагаа, эмх замбараа, өөрөө өөрийгөө зохион байгуулах гэсэн ойлголтуудыг судалдаг. Синергетик нь  грекийн synergeia гэдэг үгнээс гаралтай бөгөөд энэ нь хамтын ажиллагаа, хам үйлдэл гэсэн утга илэрхийлдэг байна.

Синергетикийн загалмайлсан эцэг Штутгартын их сургуулийн професор Herman Haken (Advanced Synergetics: Instability hierarchies of self-organizing systems and devices. Springer Verlag, Berlin- Heidelberg-New York-Toronto 1983.) анх  физикийн хам шинжит үзэгдлүүдийг судалж байхдаа энэ нэр томъёо хэрэглэжээ. Төрөл бүрийн  системүүдэд чанарын өөрчлөлтийн үүсэл яг адил явагдаж байсан ба энэ механизмыг Haken нэгтгэн, шугаман бус динамиктай системд шинэ бүтэц үүсэх онол буюу Синергетик гэж нэрлэжээ.

Пригогины тогтвортой бус термодинамикийн онол синергетикийн онол бий болоход их түлхэц болсон. Тодорхой тогтсон нөхцөлд  бүтцийн дотор бага зэргийн засвар /флуктуаци/, өөрчлөлт хийх нь шинэ бүтэц үүсэх нөхцөл болдог. Сиситемд шинэ чанар үүсэх тохиолдол:

-          систем анх тогтмол горимд ажиллаж байгаад тодорхой хугацаанд үечлэн цаг хугацааны шинэ бүтэц үүсгэх,

-          систем анх жигд /homogenity/ байснаа тодорхой орон зайд жигд бус /heterogenity/ болон өөрчлөгдөн орон зайн шинэ бүтэц үүсэх,

-          системд спираль, хиперцикл үүсэх /жишээ нь: биологийн системд селекц, шинэ төрөл үүсэх/,

-          шалтгаант эмх замбараагүй байдал үүсэх /турбуленц /.

Хэрэв синергетикийг системийн аргачлалтай харьцуулбал нэг талаар төстэй нөгөө талаар ялгаатай. Синергетик бүх системийн төлөв байдлын ерөнхий концепцийг хайдгаараа системийн аргачлалтай төстэй, нөгөө талаар хүнд хэцүү нарийн хөгжилтэй системд өөрөө зохион байгуулагдах процессүүдийн хоорондоо нийцмэл төлөвт анхаарлаа төвлөрүүлдгээрээ ялгаатай.

Логистикийн систем нь синергетик шинж чанартай болон системийн хэсгүүдийн хамтын ажиллагааны үр дүнг өөрийн үйл ажиллагаандаа ашиглахад  анхаарлаа төвлөрүүлнэ. Тодруулбал:

-          зах зээлийн хэлбэлзлээс хамаарч бараа таваар, үйлчилгээний эрэлт хэрэгцээ хурдан өөрчлөгдснөөс үйлдвэрлэл болон логистикийн хэлхээнд гарах яаралтай өөрчлөлт нь логистик системд   цаг хугацааны бүтэц шинэ үүснэ,

-          үр ашгийг дээшлүүлэх үүднээс логистик хэлхээний хүрээнд үйлдвэр, аж ахуйн газрууд нэгдэх, эсвэл үйлдвэрлэлийн бүтцэд reengineering буюу дахин инженерчлэл явагдсанаар, мөн зах зээлийн даяарчлал явагдан үйлдвэрлэлд хил хязгаар үгүй болж, логистик системд орон зайн шинэ бүтэц бий болно,

-          логистик системийн тодорхой тохиолдолд  багтаамж ба хүчин чадал,  өртөг зардлын харьцаа, логистик үйлчилгээны чанар ба материалын урсгалын харьцаа, фирмийн төлбөрийн чадвар ба мөнгөний эргэлтийн харьцаанд систем хэт ачаалах болон бололцоогоо бүрэн ашиглаагүй үед цаг хугацааны импульс шинжтэй бүтэц бий болно,

-          логистик системд спираль болон хиперцикл үүсэх нь логистик хэлхээний бүтцийн өөрчлөлт болон системд стратеги эвсэл үүсгэнэ.

-          хэрэв холбоо мэдээллийн системд эвдрэл гарах тохиолдолд шалтгаант эмх замбараагүй байдал үүснэ.

Сүүлд нь дүгнэн хэлэхэд логистик системийн тусгаарлагдсан дэд системийн түвшинд асуудлыг шийдэх нь нийт системийн түвшинд синергетик үр дүн авчирдаггүй байна. Жишээ нь: Хэрэв логистик системийн нэг элементийн хүрээнд хийсэн агуулахын ашигтай байрлалын судалгаа, нөөцийн оптимальчлал нийт системийн хувьд ашиг авчрах боломжоор бага.

Тэгэхээр нийт логистик хэлхээнд зөвхөн  бүтэц, үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, оновчлол хийсний үр дүнд  синергетик үр дүнд хүрнэ.

Логистик- шинжлэх ухааны нэг салбар

 Логистик нь тодорхой эд бараагаар хэрэглэгчийн хэрэгцээг хангахад хэлхээ үүсгээд зогсохгүй тухайн хэрэглэгч захиалагчид үйлчилгээ үзүүлдэг. Логистик үйлчилгээ гэдэгт хүн тээвэр эсвэл зорчигчийг байрлуулахаас эхлээд замын явцад үзүүлэх иж бүрэн үйлчилгээг мөн хамааруулдаг. Зорчигч тээвэрт логистик нь үйлдвэрийн том объект, бүс нутгийн тээврийн үйлчилгээнд чиглээд зогсохгүй, ажилчдыг үйлдвэрт ирж очих зам болон тодорхой газар нутгийн тээврийн үйлчилгээг оновчтой болгох үүрэгтэй.

Үүнээс гадна захиалагчийн хэрэгцээг хангах зорилгоор жишээ нь: иргэний эрүүл мэнд болон амьдралын хэв маяг логистикийн эцсийн үр дүнд байж болох ба мөн логистикийн аргачлалыг мэдээллийн эринд шинэ боловсрол эзэмшүүлэхэд эцсийн үр дүн нь боловсролтой иргэн байхаар ашиглаж болно. Мөн логистикийн тусламжтайгаар тодорхой нутаг дэвсгэрт хүн амын үйл ажиллагааг байгальтай зохицуулна. Энэ тохиолдолд эцсийн үр дүн нь тэнцвэртэй экосистем байх юм. Үүнээс үзэхэд логистикийн үйл ажиллагааны цар хүрээ их өргөн байдаг нь харагдаж байна.

Бид өмнө нь логистикийг тодорхой хүрээнд аж үйлдвэрлэлийн түвшинд тодорхойлсон бөгөөд үүнийг зах зээл, үйлдвэрлэл, бараа эргэлт, бүтээгдхүүн, захиалга гэсэн ойлголтын хүрээнд авлаа.

Логистикийг ерөнхийд нь тодорхойлбол:

Логистик нь эцсийн үр дүнд /синергетик/ хялбар аргаар, аливаа зардлыг хэмнэн хүрэхийн тулд өөрөө өөрийгөө зохицуулах системийн хүрээнд явагдаж буй бүх үйл ажиллагааг нийт хэмжээнд координац, синхронизац болон оптимальчлал хийдэг шинжлэх ухааны нэг төрөл юм.

Шинэ зуунд эдийн засаг болон нийгмийн амьдралын асуудлыг оновчтойгоор шийдэхэд өөрийн хувь нэмрээ оруулах шинжлэх ухааны шинэлэг салбарын нэг юм.



Эх үүсвэр: Мөнхболдын блог

Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 3 -р хуудас Нийт хуудасны тоо: 8 } { Дараагийн хуудас }

Холбоосууд


Ангилалууд

Авто машины тухай
Тээврийн хэрэгслийн эд анги
RC төрлийн машинууд
мэдлэгт тань

Сүүлийн бичлэгүүд

J-800T шинэхэн автобус мэндэллээ.
Монгол улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээр
логистик ба эдийн засаг дахь далд ухаан
Логистик гэж юу вэ?
A340-600 онгоцыг хэрхэн бүтээдэг вэ?
Монгол хүний гараар бүтсэн RC Nissan Patrol
Дэлхийд тэргүүлэгч авто машины үйлдвэрүүд..
Авто машины үүсэл

Найзууд

piglet DESI Алмас :::LiL Princess::: gereltuya Blessing Tara arius Тархи өрөмдөгч director namukab Angaahai AmonRa xvv zula Zurai Зоригт ван arch_tseegii Pity nomikoz Чойрын Хүү Jagii Uukiinaa Цагаан хараацай everose Хүслийнжигүүр ulaankaa dao legion



:-)
 
xaax