Логистик гэж юу вэ?

Хэрэв та логистик гэдэг үгийг энгийн толь бичигт хайвал энэ үгийг тайлбарласан олон янзын нэр томъёотой учирч болох юм. Эхлээд логистик гэдэг үгийн гарал үүслийн талаар сонирхвол энэ нь эртний Грекийн logisticon буюу logos гэдэг үгнээс гаралтай, хэл яриа, бодол, утга учир гэсэн утгатай үг бөгөөд харин бидний өгүүлэн буй англиар Logistics германаар Logistik гэдэг нь огт өөр санааг илэрхийлдэг. Зарим нэг эрдэмтэд логистикийн үүсэл хөгжлийг Грекээс эхтэй гэж үзэн, эртний Грекүүд пирамидыг байгуулахад ашиглаж байсан талаар сонирхолтой мэдээлэл бичсэн байдаг ба өөр хэсэг эрдэмтэд ертөнцийг үзэх Будда болон бусад шашны философийн уг үндсэнд логистикийн гарал үүслийг хайж байх жишээтэй.

Логистикийг хамгийн анх хэрэглэсэн салбар бол арми бөгөөд тодруулбал барон Antoine - Henri Jomini (1779 - 1869) гэдэг агуу их Наполеоны армийн генерал байсан хүн хожим 1837 онд өөрийн бичсэн «Байлдах урлагийн гарын авлага» хэмээх номондоо major general de logis хэмээх албын тухай бичсэн байдаг. Ийм цолтой офицер нь цэргүүдийн байршил, арын алба хариуцаж байсан байна. Энэ санааг сүүлд АНУ-ын тэнгисийн цэргийн командлал ашиглан өнөөгийн цэргийн логистикийг бий болгожээ. Өнөөдрийн НАТО-гийн тодорхойлсноор цэргийн логистик нь байлдааны материал /сум, зэр зэвсэг/ техникийн хөгжил, үйлдвэрлэл, хадгалалт, тээвэрлэлт, нүүлгэн шилжүүлэлт мөн цэргүүдийг болон цэргийн эмнэлгийн ангийн нүүлгэн шилжүүлэлт, эдгээр үйл ажиллагааны хоорондын уялдаа холбоог хариуцдаг байна.

90-иэд оны эхэнд болсон Иракийн эсрэг дайнд АНУ тэргүүтэй олон улсын энхийн хүчний ялалтанд хүргэхэд логистик багагүй үүрэг гүйцэтгэжээ. Зарим нэг гадаадын хэвлэл логистик ялалт авчирсан гэж бичиж байна. Дэлхийн 2-р дайны үед хоёрдугаар фронт нээн, холбоотнуудыг байлдааны үйл ажиллагааны бэлтгэл болон гүйцэтгэлийн үед математик, статистикийн аргыг ашиглан, нөөцийн, тээврийн болон хуваарилалтын асуудлуудыг амжилттай шийдэж байсан бөгөөд үүнийг энхийн цагт үйлдвэр, бизнесийн салбар дахь төстэй асуудлуудыг шийдэхэд хэрэглэх болжээ. Дэлхийн 2-р дайны дараа АНУ-д логистикийн технологийг ашиглах болсон нь тохиолдлын бус арга хэмжээ байсан бөгөөд харин тус улсын өргөн уудам нутаг дахь эдийн засгийн болон газарзүйн ялгаврыг арилгах шаардлага нэгэнт тавигдаж байсантай холбоотой.
Үйлдвэрлэл хүчтэй хөгжсөн зүүн хойд хэсгийг алслагдсан хүн ам шигүү суурьшсан бусад нутагтай холбох хэрэгцээ гарч, түүнийг шийдэхэд материалын болон мэдээллийн урсгалд системтэйгээр хандах болжээ.

Логистикийн тухай ойлголт ба олон улсын байгууллагуудын тодорхойлолт

Аж үйлдвэрийн салбарт гарсан амжилтаар үйлдвэрлэл төвлөрч эхэлсэн бөгөөд үүний ачаар түүхий эд нийлүүлэлт, бэлэн бүтээгдэхүүний борлуулалтанд хандах хандлагад өөрчлөлт гарч, логистикийн ухаан хөгжих үндэс болсон гэж үздэг. Бизнесийн логистикийг 1964 анх АНУ-д тодорхойлохдоо: түүхий эд нийлүүлэлт, үйлдвэрлэлийн дамжлага, бэлэн бүтээгдэхүүний дистрибютрээр дамжин хэрэглэгчдэд хүргэх хүртэлх материалын урсгалыг зохицуулах, төлөвлөх, үүнтэй уялдаатай мэдээллийн сүлжээг төлөвлөх, хэрэгжүүлэх үйл ажиллагаа юм гэжээ. Логистикийн талаар төрөл бүрийн тодорхойлолт байх ба хамгийн чухал гэж үздэг олон улсын нэр бүхий байгууллагуудын тодорхойлолтыг танилцуулбал: International Institute Applied Systems Analyses (IIASA) 1986 Логистик гэдэг нь хэрэгцээт барааг аль болох бага зардлаар бий болгон хэрэглэгчдэд хүргэх бүх үйл ажиллагааны нийлбэр юм. Өөрөөр хэлбэл түүхий эд нийлүүлэлт, хадгалалтаас эхлээд үйлдвэрлэлийн технологийн үйлдлүүдийн хооронд явагдах хагас бэлэн бүтээгдэхүүний зөөвөрлөх, баглах боох, бэлэн бүтээгдэхүүн хадгалах, хэрэглэгчдэд хүргэх бүх үйл ажилллагаа үүнд багтана. European Logistics Association ( ELA ) 1991 Шинэ бүтээгдэхүүний төлөвлөлт, түүхий эд худалдан авахаас эхэлж хэрэглэгчийн захиалгад нийцүүлэн үйлдвэрлэн нийлүүлэх бүх үйл ажиллагааг хамгийн бага зардал, хөрөнгө гарган хэрэглэгчийн бүх шаардлагыг хангасан байхаар зохион байгуулах, төлөвлөн удирдахыг хэлнэ. Institute of Logistics 1995 England Логистик нь хүн хүч, материал, үйлдвэрийн хүчин чадал, мэдээллийг ашиглан хэрэгтэй үед нь хэрэгцээт хэмжээгээр үйлдвэрлэн, шаардлага хангасан чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг тохирсон үнэ хүргэн зохистой газарт нь борлуулахад оршино гэжээ. Тэгэхээр дээрх тодорхойлолтуудаас харахад логистикийн утга санаа жил ирэх тусам яаж өөрчлөгдөж буйг ажиглаж болох юм. Монгол улсын өмнө тулгарч байгаа бэрхшээлүүдийн 60 орчим хувь нь логистиктой холбоотой асуудал байдаг. Улаанбаатар хотын утаанаас эхлээд зах зээл дэх бараа эргэлтийн үнийн хэт өсөлтийн асуудлыг өндөр хөгжилтэй орнуудад логистик менежментээр шийдчихсэн байх жишээтэй.

Эх үүсвэр: Мөнхболдын блог


Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 4 -р хуудас Нийт хуудасны тоо: 8 } { Дараагийн хуудас }

Холбоосууд


Ангилалууд

Авто машины тухай
Тээврийн хэрэгслийн эд анги
RC төрлийн машинууд
мэдлэгт тань

Сүүлийн бичлэгүүд

J-800T шинэхэн автобус мэндэллээ.
Монгол улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээр
логистик ба эдийн засаг дахь далд ухаан
Логистик гэж юу вэ?
A340-600 онгоцыг хэрхэн бүтээдэг вэ?
Монгол хүний гараар бүтсэн RC Nissan Patrol
Дэлхийд тэргүүлэгч авто машины үйлдвэрүүд..
Авто машины үүсэл

Найзууд

piglet DESI Алмас :::LiL Princess::: gereltuya Blessing Tara arius Тархи өрөмдөгч director namukab Angaahai AmonRa xvv zula Zurai Зоригт ван arch_tseegii Pity nomikoz Чойрын Хүү Jagii Uukiinaa Цагаан хараацай everose Хүслийнжигүүр ulaankaa dao legion



:-)
 
xaax